“LikeIT Awards 2011” Энэ оны 11 сарын 11 нд эхэлнэ.

"LikeIT Awards-2010"

Вэбстор ХХК-иас зохион байгуулж байгаа “LikeIT Awards-2010” буюу Хэрэглэгч төвтэй мэдээлэл, холбооны технологийн (МХТ) шилдэг байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулах анхдугаар уралдаан нь 2010 оны 12 сарын 01 -ээс 2011 оны 1 сарын 06 хүртэл урьдчилсан боловсруулсан санал өгөх вэб платформ дээр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.Энэхүү уралдааны дэмжигчээр "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Залуу Програмистуудын Холбоо" оролцож байна.

Уг уралдааны онцлог нь бүх нийтэд нээлттэй бөгөөд интернэтээр оны шилдэгт өрсөлдөх оролцогчийг хэрэглэгч өөрөө дэвшүүлэхээс гадна үнэлгээгээ өгч шалгаруулна.

Эхний шат-наас хамгийн олон нэр дэвшигдсэн 5 оролцогч төрөл тус бүрээс шалгарч, хоёрдугаар шатанд шалгарна.

Хоёрдугаар шат-нд төрөл тус бүрээс шалгарсан 5 оролцогч дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрэглэгчид тухайн нэр дэвшигчид үнэлгээ өгнө.

Энэхүү үнэлгээний дүнгээр 1 нэр дэвшигч төрөл тус бүр-ээс оны шилдгээр шалгарна.

Нийт 12 төрлөөр шилдгүүд шалгарна.Үүнд:

 

 Вэб сайт: (2)

Шилдэг вэбсайт

Шилдэг блог

Бүтээгдэхүүн үйлчилгээ: (5)

Хэрэглэгчийн таашаалд нийцсэн мэдээлэл, холбооны технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Үүрэн холбооны шилдэг үйлчилгээ

Интернэтийн шилдэг үйлчилгээ

Шилдэг лавлах үйлчилгээ

Мэдээлэл, холбооны технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ 

Байгууллага: (3)

Компьютерын шилдэг дэлгүүр

Програм хангамжийн шилдэг компани 

Сүүлийн 10 жилийн шилдэг Мэдээлэл, холбооны технологийн компани

Хэвлэл мэдээлэл: (2)

Үзэх дуртай шилдэг телевиз

Сонсох дуртай шилдэг FM радио

1 сар гаран үргэлжлэх “LikeIT Awards-2010” уралдаан 2011 оны 1 сарын 11-ний өглөө 11 цагт .......................-нд албан ёсоор шилдгүүддээ өргөмжлөл гардуулснаар дуусна.

LikeIT Awards-2010үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар...

Мэдээлэл,холбоо технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ, ажилчдын ур чадвар, идэвхи чармайлтууд нэгэн зэрэг тодорхойлогдож, бизнесийн үйл ажиллагааны амжилт, үр дүнгийн хэмжүүр болно гэдэгт итгэж байна.

"LikeIT Awards-2010" -н шагнал

"LikeIT Awards-2010" мэдээлэл, холбооны технологийн оны шилдгүүд шалгаруулах үйл ажиллагааны тэргүүн байруудад Цом, Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, мөн хэвлэл мэдээллээр олон нийтэд сурталчилан таниулна.

Оролцогч, дэмжигчиддээ амжилт хүсье!